130 шахам мянган өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгожээ

A- A A+


Photo

Монгол Улсын ийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 309 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журмын 3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу УБЦТС ХК-иас цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээг хэрэглэгчидтэй байгуулан цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажлыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн анх хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хязгаарлалтын бүсэд 2011 онд 50 хороо хамрагдаж байсан бол  БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын  2012 оны А-134/А-263 тоот хамтарсан захирамжаар 2012-2013 онд 140 хороо буюу бүх дүүргийн гэр хорооллыг хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ захирамжийн хүрээнд 2012 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд амьдарч буй 47746 хэрэглэгчтэй цахилгааны үнийн хөнгөлөлт эдлэх гэрээ байгуулаад байна. Эдгээр айл өрхүүдийн 45822 нь түлшээр, 1924 нь цахилгаан халаагуураар хуулинд заасан нөхцөл шалгуурыг биелүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодорхойлолтоо авсан байсан. 

Хууль хэрэгжүүлж эхэлснээс хойш гэрээ хийх боломжтой гэж нийт 124208 хэрэглэгчийн нэрсийн жагсаалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлснийг УБЦТС ХК-ийн мэдээллийн баазаас нэг бүрчлэн шүүж үзэхэд нэр, хаяг давхардсан, зөрсөн, тухайн хаягтаа огт оршин суудаггүй, нүүсэн, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй буюу хашаан доторх хажуу айлууд, техникийн нөхцөл шаардлага хангаагүй, дэд станцын ачаалал хэтэрсэн зэрэг шалтгаанаар  гэрээ хийх боломжгүй 76462 нэр байсан.

УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд цахилгааны үнийн хөнгөлөлтийн гэрээбайгуулах ажлын явц 2011 - 2012 онд 53,8 хувьбайсан бол сүүлийн жилийн хүйтний улирлын нийт 5 сарын гүйцэтгэл өссөн дүнгээр 100хувьболон сайжирч, гэрээ хийх боломжтой бүх айл өрхүүдэд хүрч үйлчиллээ.

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд хязгаарлалтын бүсэд хамрагдсан айл өрхүүдийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд зориулж өнгөрсөн 2011–2012 онд85206 өрхөд 0,7 тэрбум төгрөг, 2012-2013 онд давхардсан тоогоор 128524 өрхөд 1,3  тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ