Япон Улсын иргэн Ямамураг Эрчим хүчний салбарын тэргүүний ажилтны цол тэмдэгээр шагнав

A- A A+


Photo

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны эрчим хүч хариуцсан ахлах мэргэжилтэн Шигэрү Ямамүраг Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг гардуулав.  Ш.Ямамура нь 2009 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газарт Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хэрэгжүүлэх эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн халаалтын системийг хөгжүүлэх чиглэлээр зээл, техник туслалцааны төслүүдийг хариуцан ажиллаж байна.  Энэ хугацаанд:

  1. Эрчим хүчний салбарын хөгжлийг шинэчлэх төсөл
  2. Эрчим хүчний үр ашиг ба хотын орчны сайжруулалт (2014)
  3. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө (2014)
  4. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл (2016)
  5. Эрчим хүчийг нөөцлөх замаар сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэлтийг түргэсгэх (2018)
  6. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл (2018)
  7. Хөшигийн хөндийн нарны цахилгаан станцын төсөл зэрэг олон тооны төсөл арга хэмжээнүүдийг амжилттай эхлүүлсэн.

Үүнээс гадна дараах төслийг эхлүүлэх бэлтгэлийг хариуцан ажиллаж байна.

  1. Ухаалаг эрчим хүчний систем – Үндэсний эрчим хүчний системийн оператор ба одоогийн цахилгааны удирдлагын системийн эзэмшигч болох Диспетчерийн үндэсний төв нь нарны болон салхины гэх мэт хэлбэлзэлтэй. Мөн тасалдалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс үйлдвэрлэгдэж буй гарцын тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй байна.  Иймд шинэ технологи болон шийдлүүдийг ашиглан ухаалаг хяналт ба эрчим хүчний системийг бий болгох замаар эрчим хүчний эрэлт ба нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, сүлжээний аюулгүй байдлыг сайжруулах, улмаар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилтот түвшинд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
  2. Их чадлын цэнэг хураагуур байгуулах төсөл – Төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилгоо их чадлын цэнэг хураагуурын систем (100МВт баттарейн станц)-ийг барьж байгуулах төслийн бэлтгэх ажлыг хариуцан ажиллаж байна. Энэхүү их чадлын цэнэг хураагуурын төслийг 2020 болон 2021 оны өвлийн их ачааллын үе ашиглалтад оруулсан байхаар төлөвлөн ажиллаж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ