“Амгалан” дулааны станцыг барих гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

Монгол Улсын хөгжлийг даган эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас урт болон дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг болох “Амгалан” дулааны станцыг барих гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах гэрээнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар, “Чайна машинэри инженеринг” корпорацийн /СMEC/ ерөнхийлөгч Жан Чун нар гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Сандагдорж, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун нар оролцлоо.

Улаанбаатар хотын  өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилгоор нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Амгалан” дулааны станцыг  барихаар ЗГ-ын тогтоол гарс ны дагуу гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулж байна.

  Амгалангийн дулааны станц нь   348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж  ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангах юм. 

Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар зураг төслийг боловсруулж гэрээнд тусгасан байна.

 

“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэнэ.

Гэрээний дагуу тус дулааны станцын эхний зуухыг энэ ондоо багтаан ажиллагаанд залгах бөгөөд харин бүрэн хүчин чадлаар 2014 оны  өвлийн оргил ачааллаас өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байгаа юм.

 

 

 

 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ