“11 11” төвийн 164 өргөдөл, 129 гомдолд хариу өгчээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах “11 11 төв”-д 2013 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар эрчим хүчний салбартай холбоотой нийт 164 өргөдөл гомдол ирсэний 129 өргөдөл, гомдолд хариу өгчээ.
Иргэд ихэвчлэн цахилгааны доголдол, тасралт, дулаан хангамж муудсан гэсэн асуудлаар хандаж байгаа бол өндөр хүчдэлийн тулгуур шон муудаж байгаа тул солих шаардлагатай гэсэн санаачилга хүртэл иргэдээс гарчээ. Орон нутгаас хандсан иргэдийн хувьд цахилгааны төлбөрөө барагдуулсан байтал эрчим хүчээр хязгаарласан гэсэн гомдлыг гаргасан байсан тул холбогдох түгээх сүлжээний компанид энэ асуудлыг тавьж шийдвэрлүүллээ. Мөн орон нутгийн дулааны хангамжийн саатал гарсан тухай иргэд мэдээлснийг холбоо барьж тодруулахад дулааны доголдлыг газар дээр нь засварлаж дууссан байв. Иргэдийн санал хүсэлтийг цахилгаан болон дулааны чиглэлээр хуваарилан хариу өгч байна.
11 11 төвд ирсэн өргөдөл гомдлыг төрлөөр нь ангилбал:
Санал хүсэлт – 559
Гомдол – 138
Талархал – 2
Шүүмжлэл – 48
11 11 төвд ирсэн өргөдөл гомдлыг ирсэн сувгаар нь ангилбал:
Дуудлага – 637
Веб сайт – 33
Фейсбүүк – 12
Твиттер – 2
Мобайл – 6
Мессеж – 33
Имэйл – 10
Биечлэн – 14




























Сэтгэгдэл