СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
БНСУ-ын зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа "10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг эсвэл хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх,
- ажлын туршлагатай байх,
- хэрэглээний windows үйлдлийн систем, word, excel, photoshop, power point зэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, интернетийн орчинд чөлөөтэй ажилладаг, оффисын техник хэрэгслүүдийг эзэмших чадвартай байх,
- харилцааны өндөр соёлтой, илүү цагаар ажиллах боломжтой, багаар ажиллах, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлж, ирүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет
2. Товч намтар
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
5. Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримт бичгийн хуулбар
6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргана./
Материал хүлээн авах сүүлийн хугацаа:
2020.04.23-ны өдрийн 12.00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн гудамж 81, Поларис тауэр, 7 давхар. Эрчим Хүчний Яамны харъяа “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффис. Холбоо барих утас: 70001196




























Сэтгэгдэл