Ц.Даваасүрэн: Бүтээгдэхүүний хүхрийн хэмжээ олон улсын стандартад нийцэж байгаа ч дахин бууруулахаар ажиллаж байна

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК-ийн засварын ажлын явц байдалтай өнөөдөр /2020.05.05/ танилцлаа.

“Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлээд байна. Засвар ажлын хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжлүүлж байна.

Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрт ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэй болгох ажлыг хийж эхлүүллээ. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах юм. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэвээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх систем нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:“Бид үйлдвэрийн технологийг сайжруулах чиглэлээр нэлээн ажил хийж байна. Ялангуяа гарч буй түлшний хүхрийн хүчлийн хэмжээг бууруулах. Олон улсын стандарт нь 0.8 байдаг. Одоо үйлдвэрлэж байгаа нь үүнээс доогуур байгаа ч илүү багасгах ажил хийнэ. 0.6 – д хүргэх туршилтыг их засварын ажлын хажуугаар хийж байгаа” гэлээ.

Үйлдвэрийн орчин, талбайг хатуу хучилттай болгох ажлыг мөн эхлүүлээд байна. Хүнд даацын автомашин явахад газрын хөрс эвдэрч тоосжилт гардаг байсныг багасгах зорилгоор үйлдвэрийн дотор болон гадна орчныг бетондож байгаа юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ