МЭНДЧИЛГЭЭ

A- A A+


Photo

Эх орондоо илч гэрэл түгээх үйлсээ нэр төртэй биелүүлж яваа эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууд та бүхэндээ “Эрчим хүчний ажиллагсдын өдөр”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн  баярын мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирсэн та бүхэнтэйгээ өргөн хүрээнд хамтран ажиллах болсон нь өндөр үүрэг хариуцлага, нэр төрийн хэрэг гэж ойлгож байна. Эрчим хүчний салбарын тогтвортой найдвартай ажиллагааг хангах, эх үүсвэрийн бүтцийг оновчтой болгох, салбарын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зайлшгүй хийх шаардлагатай олон ажлууд биднийг хүлээж байна.

Өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх, говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээрзорьж байна. Мөн одоо ажиллаж байгаа цахилгаан дулааны станцуудын өргөтгөл болон шинэ эх үүсвэрүүдийг  бүс нутгийн хэрэглээтэй холбох магистраль шугам, дэд станцуудыг  барих ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж байна.

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох зорилгоор бага чадлын нарны үүсгүүрийг  суурилуулж  өрх бүрийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч  болгох зорилт тавьж байна.

Салбарын үнэт зүйл болсон хөдөлмөрийн хамт олондоо ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. 

Монгол Улсын гал голомт мөнхөд өөдлөн дэвжих болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ