Тайландын эрчим хүчний салбарынхан өргөн бүрэлдэхүүнтэй иржээ

A- A A+


Photo

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад хийж байгаа Тайландын Вант улсын Ерөнхий сайд хатагтай Ийнглак Чиноватын айлчлалын хүрээнд   Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд ноён Понгсак Руктапонгписал, Шинжлэх ухаан, Технологийн сайд ноён Ворават Аюупиняакул нар тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил 2013 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Централ таун зочид буудалд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Тайландын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй компанийн төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой юм гэж Тайландын Вант улсын Эрчим хүчний сайд хэлээд монголын эрчим хүчний салбарын бүс нутгийн хангамжийн талаар асууж сонирхон, цаашид Тайланд улс бусад улс орнуудаас эрчим хүч импортлох сонирхолтой байна гэлээ.

Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, “Манай орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 5 орчим хувийг хангаж байгаа бөгөөд 2020 он гэхэд энэ хэмжээг 20 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллах хүсэлтэй” гэж хэллээ.

Тайландын тал монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, шатдаг занар, хийн үйлдвэрлэлийн талаар тодруулж, хөдөөгийн алслагдсан нутагт хэрэгжүүлж болох бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Тайландын Эрчим хүчний сайд “Хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийг татан оролцуулснаар хөгжих өргөн боломж байна” гэж мэдэгдээд Монгол Улсын Эрчим хүчний сайдыг Тайланд улсад айлчлахыг урилаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ