ЗҮҮН БҮСЭД БАРИГДАЖ БУЙ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ДААЛГАЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  Нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцтай наадмын өмнө танилцаж байсан бол өнгөрөгч амралтын өдөр /2020.08.22/ үүрэг даалгаврын биелэлтээ биечлэн шалгалаа. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлыг зургийн дагуу хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг даалгасан бөгөөд  ашиглалтад орсны дараа үйлдвэр хэвийн ажиллах бүх нөхцөл бололцоог ханган ажиллахыг зөвлөлөө.

“Таван толгой түлш” ХХК  нь угаарын хийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулж,  нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхөд хүрч ажиллахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын  хэмжээнд энэ  жил сайжруулсан шахмал түлш борлуулах 1000 цэг ажиллуулснаар 200 өрх тутамд нэг  цэг оногдоно. Үйлдвэрлэлийн ажилд оролцох 800 ажилтныг Налайх, Багахангай, Төв аймгаас бүрдүүлэхээр ажлын анкет хүлээн авч сонгон шалгаруулалт явуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулж, мэдлэг бататгах шалгалтад тэнцсэн ажилчид ажиллах эрхтэй болох юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ