Эрчим хүчний сайд Н.Тавинбэх АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл С.Клеческиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Санчирдорж, Элчин сайд Майкл С.Клечески, эдийн засгийн хэлтсийн дарга Бенжамин Лерой, худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд нарын албаны хүмүүс оролцлоо.
Элчин сайд Майкл Клечески сайд Н.Тавинбэхэд Засгийн газрын гишүүнээр томилогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрч, цар хүрээ нь өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглэлээ.
Сайд Н.Тавинбэх “АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аар дамжуулан Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний хорин хувийг импортоор авдаг. Цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоосоо хангах зорилгод дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудалд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.




























Сэтгэгдэл