Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

A- A A+


Photo

Уулзалтын эхэнд Элчин сайд Бүгд Найрамдах Чех Улс /БНЧУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  бүрэн Эрхт элчин сайд Ийржи Бродский нь БНЧУ-ын Шадар сайдын баярын мэндчилгээг  Эрчим хүчний  сайд Н.Тавинбэхэд гардуулж энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.

Эрчим хүчний  сайд Н.Тавинбэх  “Чех улстай олон жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн ба цаашид хамтран ажиллах тодорхой саналуудад талархалтай хандаж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрдсэн” хэмээн онцолсон юм.

Чех Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд  2003-2010 оны хооронд “ДЦС-4” ТӨХК, ДЦС-3” ТӨХК компаниудын түлш дамжуулах цехүүдийн удирдлага хяналтыг амжилттай  шинэчилж, “ДЦС-4” ТӨХК-ийн “Химийн ус бэлтгэх аж ахуйн удирдлагын щит, хяналт хэмжилтийн тоног төхөөрөмжуүүдийг шинэчлэх  төсөл”, 2014 онд Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн ТЭЗҮ боловсруулах төслийг тус тус хэрэгжүүлсэн нь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт онцгой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэв.

БНЧУ нь “УБЦТС” ТӨХК-тай хамтран евро стандартын ухаалаг тоолуурын хамтарсан үйлдвэрийг Монгол Улсад байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, цаашид уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ