ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ШАЛГУУРЫГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРНА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс эрчим хүчний тусгай  зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.  Тус уулзалтад 50 орчим компанийн төлөөлөл ирж оролцов. Уулзалтад оролцогчид тусгай зөвшөөрөл олгох шалгуур, эрчим хүчний шугам угсралтын ажлын шалгаруулалт, гүйцэтгэлийн чанар болон дулааны засвар үйлчилгээг хийхэд хэрхэн хамтран ажиллах, тулгамдаж буй бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар харилцан саналаа солилцлоо. Сайд Н.Тавинбэх “Тусгай зөвшөөрлийн суурь шаардлагыг уян хатан болгоход анхааран нээлттэй санал авч байгаа тул саналаа ирүүлэх хэрэгтэй” хэмээн онцолсон юм.

“Эрчиммаш” ХХК-ний захирал Б.Ганбаатар тусгай зөвшөөрөл олгох нөхцлийн асуудлыг эргэж харах, тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэхийг санал болгосон бол “Хасу мегаватт” ХХК-ний захирал Ж.Түмэн-Аюуш Эрчим хүчний барилга угсралтын төсвийн үнэлгээ бага байдгаас компани хөгжих бололцоо олддоггүй. Эрчим хүчний салбарт хөдөлмөрлөж яваа хувийн хэвшилд анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүслээ.  Мөн “МЭЗ” ХХК-ний захирал Д.Ганбаатар төсөв зохиох аргачлалаа өөрсдөө боловсруулах, төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдөхөө больж, ашиглалтаа хариуцах, Дулааны цахилгаан станцын захирлууд тендерийн үнийн тарифыг батлахдаа доогуур тогтоодгийг залруулах хэрэгтэй байгааг уламжиллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тусгай зөвшөөрлийн хугацааг нэмэгдүүлэх,  томоохон төсөл хөтөлбөрүүдэд үндэсний компаниудын оролцоог нэмэгдүүлэх, боловсон хүчний бодлого алдагдсаныг залруулах,  тендерийн шалгаруулалтыг шударга зарчимтай явуулахад анхаарна гэдгийг тодотгов. 

2020 оны 08 сарын 31-ний байдлаар Эрчим хүчний салбарт 477 аж ахуйн нэгж, байгууллага 962 нэр төрлийн ажил үйлчилгээ эрхэлж байна.  Нийт тусгай зөвшөөрлийн 37% нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 12%  нь зуухны угсралт,11% нь даралтат савны угсралт ,15%нь дулааны шугамын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байна. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 2018 оны 06 дугаар сараас  цахим хэлбэрт шилжүүлсэн.  Энэ он гарснаас хойш 34 зөвшөөрөл шинээр олгож, 115 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ