Эрчим хүчний салбарт хамтын хэлэлцээрт гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

Эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Эрчим хүчний салбарын эздийн төлөөлөл “Эрчим хүчний салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрийг 2013 оны 5 дугаар сарын 01-нд байгуулж, гарын үсэг зурлаа.

Төлөөлөгчдийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга С.Ганболд, Эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж нар ахалж явууллаа. Энэхүү хэлэлцээр нь Эрчим хүчний яам шинээр зохион байгуулагдсанаас хойш хийгдэж байгаа эхний хэлэлцээр бөгөөд салбарын хамтын хэлэлцээрийг 2003 оноос 2 жил тутамд байгуулж иржээ.

Хэлэлцээрт ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, ажилтнуудын мэргэжил боловсрол, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ҮЭ-ийн эрхийг хангах болон хэлэлцээрийг биелүүлэх асуудлаар 8 бүлэг 69 зүйл орсон. Энэ жилийн хэлэлцээрт зарим томоохон эрчим хүчний байгууллагуудын зэрэглэл дээшилсэн төдийгүй хэлэлцээрт байгууллагууд бүтээмжээ нэмэгдүүлэн, ашигтай ажиллаж, зардлаа хэмнэн эдийн засгийн боломжоо сайжруулсан тохиолдолд ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлж болохоор тусгасан байна.

                 Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтын хэлэлцээрийг Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн төлөөлөлтэй хамтран байгуулж, үүргээ биелүүлж ажилладаг. Энэхүү хэлэлцээрийг Хөдөлмөрийн яаманд бүртгүүлэн, гарын авлага болгон өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгжүүдэд хүргэн, биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэж ажиллах юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ