10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдана

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж ирсэн.

Уг тогтоолоор батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг “100 хувиар” гэж өөрчлөхөөр холбогдох яамдаас саналыг авч, Засгийн газрын  өнөөдөр /2020.09.23/-ийн хуралдаанаар шийдвэрлүүллээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сараас дараа оны 03 дугаар сарыг дуустал оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ. Энэхүү хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төв, 3 сум (Хархорин, Мандал, Замын-Үүд)-ын 189,5 мянга орчим гэр хорооллын тарифт тоолууртай айл өрхүүд хамрагдах юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ