“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын энэ оны төлөвлөгөөт ажил 36 хувьтай үргэлжилж байна
“Чойбалсангийн ДЦС” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх ажил хийгдэж байна. Тус станцын ажлын гүйцэтгэлийн явцтай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцлаа.
Энэхүү төслийн ажлыг БНХАУ-ын “ТBEA” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил эхлэх зөвшөөрлөө өнгөрсөн 8 сард авч ажлаа эхэлсэн байна. Нийт 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад оруулна. Ковид 19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны төлөвлөсөн ажил хугацаа алдсан ч одоогийн байдлаар 36 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг төсөл хэрэгжиж дууссанаар Монгол Улсын Зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх богино хугацаанд чамгүй ажил амжуулсныг сайшаагаад ажлын зургийн дагуу чанартай сайн гүйцэтгэх, төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь гүйцэтгэхийг даалгалаа.




























Сэтгэгдэл