Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “АУЭХС” ТӨХК-ийн Завхан салбарт ажиллав

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч амралтын өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа. “Алтай Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбарын ажил байдалтай танилцсан юм. Энэ үеэр ирэх дөрвөн жилд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвдлөгөөг танилцуулав.

Завхан салбар нь 21 сумын 10600 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Салбарын хэмжээнд 110 кВ-ын дэд станц - 7, 15 кВ-ын дэд станц - 24, 10 кВ-ын дэд станц - 92 тус тус ажиллаж байна. 5 алба, 21 суманд 102 инженер техникийн ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг юм. 2020 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр нийт түгээсэн энергиэс 78,7% буюу 21966.0 мян.кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 19,1 мян.кВт.цаг илүү гүйцэтгэлтэй байна. 

Улиастай хотын гэр хорооллын 3980 өрхийн ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх, шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотой шинэ шугам сүлжээ барьж байгуулах, шуурхай үйлчилгээний туулах чадвар сайтай автомашин шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн Богдын голын усан цахилгаан станц /УЦС/-ын 1-р турбингенераторын өдөөлтийн самбарыг шинэчлэх, Хүнгүй болон Галуутайн УЦС-уудыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулах, Тосонцэнгэл сумын 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх хэрэгтэйг дуулгасан юм.

Сайд Н.Тавинбэх авлага, өглөгийг барагдуулах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, урьдчилсан үзлэгүүдийг тогтмол хийх, ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ