М.Баярмагнай: Эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагаа хамгаас чухал

A- A A+


Photo

Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал боллоо. Хурлыг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан явуулсан.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварт (КОВИД-19)цар тахлыг дотроо алдсан Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын нөхцөл байдлыг онцгойлон сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө. 

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Эрчим хүчний салбар тогтвортой, хэвийн үйл ажиллагаа явуулах нь манай орны хувьд маш чухал. Айл өрх бүрээс гадна хүнсний болон бусад аж, ахуйн нэгжүүд цахилгаан, дулаантай байж л үйлдвэрлэл явуулна. Ийм хариуцлагатай үед манай салбарын хамт олон цаг алдалгүй зөв төлөвлөлт, зохион байгуулалтад орон ажиллаж байгаа. Энэ эрчээ сулруулж болохгүй.  Халдвар батлагдсан аймгуудад асуумжийг тогтмол шинэчлэн явуулж, байнгын холбоотой ажиллах хэрэгтэй. Байгууллага бүр хяналтаа улам чангатган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутам хий. Анхаарах ёстой чухал зүйл бол үндсэн үйл ажиллагаагаа доголдуулахгүй байхаар санхүүгийн төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй” гэлээ.

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын инженер техникийн ажилчид ажлын тусгай горим /ээлжийн уртасгасан цагийн хуваарь/-д шилжин ажиллаж байна. Ингэснээр ээлжийн давтамжийн тоо буурч, халдвар тархах эрсдэл багасах зэрэг давуу талууд үүсэх юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ