Д.А.Изотинийг Монгол Улсын “ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагналаа
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр /2021.03.18/ “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр ОХУ-ын Уралын турбины заводын Худалдаа эрхэлсэн захирал Д.А.Изотинийг шагнаж, баяр хүргэлээ.
Д.А.Изотин нь хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж буй “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн турбингенератор №1,2,4-ийн шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэдгар бие оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Сайд Н.Тавинбэх “Ротек болон Уралын турбины заводын хамт олон сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн. Та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд өндөр амжилт хүсье” хэмээн онцолов.




























Сэтгэгдэл