СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Эрчим хүчний инженер болон эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Олон улсын хамтын ажиллагааны болон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн удирдах албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
- Олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гэрээ хэлцэл байгуулах чадвартай байх;
- Эрчим хүчний салбарын бодлого, хэрэгжилтийн талаар мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет
- Товч намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
- Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
Дээрх материалуудыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам,
Засгийн газрын 14-р байр
1 дүгээр давхар, 100 тоот өрөө
Утас: 51-267072, факс:70043479




























Сэтгэгдэл