Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Ереваны олон улсын эрчим хүчний форум”-ын дэд даргалагчаар ажиллалаа

A- A A+


Photo

Армен Улсын Засгийн газар болон Олон улсын Эрчим хүчний Хартийн байгууллагаас зохион байгуулсан “Ереваны олон улсын эрчим хүчний форум”-д Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай цахимаар оролцлоо. Тэрээр форумын дэд даргалагчаар ажиллаж, сайд нарын дугуй ширээний уулзалтыг нээсэн юм.

Энэ удаагийн форум “Тогтвортой хөгжлийн төлөө эрчим хүчний дэд бүтцийг дэмжих нь” сэдвийн дор зохион байгуулагдсан. Улс орнууд ногоон эрчим хүчинд шилжих, эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд дэд бүтцийг хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв. Түүнчлэн бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил дамнасан эрчим хүчний худалдааны гүйцэтгэх үүрэг оролцоо болон ухаалаг сүлжээ, төвлөрсөн бус эрчим хүчний системийн олон улсын шилдэг туршлагуудын талаар санал солилцлоо.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Энэхүү форумнь эрчим хүчний Хартийн тунхаг бичгийг шинэчлэхээрээонцлогтой. МөнМонгол Улс ирэх жил даргалагчийн үүрэг гүйцэтгэнэ. Манай улс бүс нутгийн эрчим хүчний интенграцийн бодлогод идэвхитэй байр суурь баримталж, дотоодын болон бүс нутгийн хэмжээнд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудыг тодорхойлсон” гэв.  

Олон Улсын эрчим хүчний Хартийн байгууллага56 гишүүноронболон42 ажиглагч гишүүноронтой бөгөөд Монгол Улс 1998 онд элссэн байдаг.Түүнээс хойш Эрчим хүчний Хартийн байгууллагатай хамтран эрчим хүчний судалгааг гүйцэтгэж, тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ