ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ОХУ-д өнгөрөгч долоо хоногт албан томилолтоор ажиллаад ирлээ. Энэ үеэр тус улсын эрчим хүчний салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох, яриа хэлэлцээр хийх,тулгамдаж буй асуудлуудын талаар шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. ОХУ-ынэрчим хүчний орлогч сайд Е.Грабчактай албан уулзалт хийж, цахилгаан эрчим хүч импортлон авдаг 220 кВ-ын Селендум – Дархан агаарын шугамын зөвшөөрөгдөх чадлын дээд хэмжээг 245 МВт байсныг 345 МВт хүртэл нэмэгдүүлэх ажлын явцын талаар санал солилцож, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан тус ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Мөн 2021 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн35МВт-нөргөтгөл, “Дарханы ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-н турбогенератор №5-ийнзасварын ажлыг амжилттай дуусгасан.  Ингэснээр 2021-2022 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давахач холбогдолтой юм.
2. ОХУ-ынЗасгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан ярилцав.
3. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай уулзаж, хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Мөн үеэр Эрчим хүчний дэд сайд 20 дахьудаагийн “Оросын эрчим хүчний долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээ нь түлш, эрчим хүчний салбарын тулгарч буй асуудлууд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцдэг олон улсын томоохон талбар болж чадсан юм. Энэ жил 80 гаруй улсын 2500 гаруй төлөөлөгчид, 204 илтгэгч нар оролцсон, 32 арга хэмжээ зохион байгуулагдсан юм.


Дэд сайд М.Баярмагнай Эрчим хүчний орлогч сайд Е.Грабчакыг 2022онд тохиох Монгол Улсын Эрчим хүчний салбар үүсэжхөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урилаа.

Энэ удаагийн албан томилолтод дэд сайдыг дагалдан Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батзориг, Бодлого, төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах шинжээч Б.Дэлгэрэл, Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга М.Мөнхтулга нар ажиллалаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ