ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР
ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн нь Эрчим хүчний яамны захиалгаар 2021-2022онд эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх хүрээнд тус салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нормативын баримт бичгүүдийг ашиглах нээлттэй платформыг бий болгох ажлыг хэрэгжүүлэхээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлэг ирүүлэх зөвлөх нь мэдээллийн технологийн чиглэлээр жишиг болохуйц аппликейшн, платформ хөгжүүлэх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл /ажлын туршлага: нэгээс доошгүй ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл/-ийг дурдсан ажлыг хэрэгжүүлэх тодорхой саналын хамт ирүүлнэ.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллээ доорх утсаар авах ба мэдүүлгийг дурдсан хаягаар 2021 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минут дотор ирүүлнэ үү.
Эрчим хүчний яам, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14 дүгээр байр, 2 давхар, 212 тоот өрөө,
Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэл,
Утас: 51-263057, 99254489




























Сэтгэгдэл