Эрчим хүчний сайд Н.Тавинбэх элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсон Зафер Атешийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Эдийн, засаг худалдааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын комисс анх 1994 онд байгуулагдсан бөгөөд хоёр тал цаашид хөдөө аж ахуй, барилга, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, тээврийн салбарт хамтран ажиллах боломж өндөр байгаа юм.

Сайд Н.Тавинбэх ноён Зафер Атешт элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, Бүгд Найрамдах Турк Улс нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд асар их туршлагатай бөгөөд ялангуяа усан цахилгаан станцын чиглэлээр дэлхийд дээгүүрт ордог гэдгийг тодотголоо. Энэ чиглэлд туршлага судлах,  төвийн бүсийн нэгдсэн системд горим тохируулгын үүрэгтэй оролцох бага, дунд усан цахилгаан станцын төслүүдэд хамтран ажиллах боломж нээлттэйг илэрхийлсэн.

Элчин сайд Зафер Атешийн зүгээс Бүгд Найрамдах Турк Улс нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний тавиас илүү хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг талаар дурдаад энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэмдэглэсэн юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ