Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн VII хуралдаан боллоо

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2021 оны ээлжит VII хуралдааныг эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, цахимаар хуралдуулав.

Хуралдаанаарулсын төсөв, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр гүйцэтгэсэн Эрчим хүчний яамны захиалгат долоон төслийг хэлэлцсэн.

Нийслэл, орон нутгийн дулаан хангамжийг найдваржуулах, хэрэглэгчдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, нийслэлийн Налайх,  Багануур дүүргийн дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны дулааны эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

Мөн Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хүрээнд “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай 220 кВ-ын шугам, дэд станцын техник эдийн засгийн үндэслэл”, орчны агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор “Бүс нутгийн томоохон нүүрсний уурхайнуудыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл” зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ