Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун гурван аймагт ажиллалаа

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх холбогдох албаны хүмүүсийн хамтаар Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад 2022.02.23-2022.02.26-ны өдрүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 90МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажил багтсан. Нийт 61 сар үргэлжлэх бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч компани шалгарсан төдийгүй энэ оны 04 дүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Усан цахилгаан станцын усан сан үүсэх талбайн нөлөөлөлд автах Увс аймгийн Өмнөговь болон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 270 орчим өрх айл, 300 орчим түүх соёлын биет болон биет бус өвийг нүүлгэн шилжүүлэхсудалгааг мэргэжлийн байгууллага гаргасан. Иймд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хүндрэл бэрхшээл тулгарч буй иргэдийн санал сэтгэгдлийг сонсон, мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг Шижигтийн хавцлын байгалийн тогтоц, зургийн дагуу хийгдэх барилга угсралтын ажлын төлөвлөгөөтэй биечлэн танилцлаа. Энэ үеэр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын бодлогын талаар иргэдэд давхар мэдээлэл өгч ажилласан. 

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:

  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ
  • Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буй мөнгөн урсгалыг бууруулах
  • Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ 
  • УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно
  • Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болно
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ
  • Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж тус тус бүрдэх юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ