Н.Тавинбэх: Хариуцлагагүй компаниас болж иргэд, ААН-үүд хохирох ёсгүй

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад албаны хүмүүс 2022.03.11-ний өдөр дулааны шугамын барилга угсралтын ажил удааширч буй төсөлтэй газар дээр нь биечлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор Улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4” ТӨХК-иас Узель-18 цэг хүртэлх Ф800 мм-ийн голчтой 4.2 км дулааны шугам шинээр татах ажлыг “БСД Од” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан.

Гүйцэтгэгч компани ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар байсан боловч одоогийн байдлаар 67 хувийн гүйцэтгэлтэй, гүйцэтгэгч компаниас шалтгаалан ажил бүрэн дуусаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 4 дүгээр сард гэрээг цуцлан, хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Гүйцэтгэгч компаниас шалтгаалан шүүх хурал өнөөдрийг хүртэл 5 удаа хойшлогдон, асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Уг дулааны төв магистраль шугам ашиглалтад орсноор I, X, XV, XXI хороолол, Жуков орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, найдвартай ажиллагаа хангагдахаас гадна Бичил VII хороолол орчмын дахин төлөвлөлтийн 48.5 Гкал/ц, Баянхошуу дэд төвийн дахин төлөвлөлтийн 41 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг тус тус хангах боломж бүрдэх юм.

Сайд Н.Тавинбэх холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, онц чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хийх ёстойг албаны хүмүүст үүрэг болголоо.

Гэтэл “БСД-Од” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил дуусаагүй нөхцөл байдлаас шалтгаалан уг ажлын үргэлжлэл болох 2-р үе шатны ажлыг дуусган ажиллагаанд залгах боломжгүй болж, улмаар Улаанбаатар хотын дулаан хангамж доголдон, өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсэхээр байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ