“Эрчим хүчний сэргэлт – үр ашиг, алдагдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+


Photo

“Монголын эдийн засгийн чуулган-2022” – Шинэ сэргэлт уриан дор төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Дөрөвдүгээр сарын 07,08-ны өдөр төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэж байна.

“Эрчим хүчний сэргэлт – үр ашиг, алдагдал” хэлэлцүүлгээр эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн хувьд алдагдалгүй, хэрэглээг бүрэн хангаж ажиллах, улс орны эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын олон ургальч санал, шүүмжийг хэлэлцлээ.

Эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт өндөрсөж, ашиглалтын хугацаа дууссан, нэг хүнд ногдох аваар саатлын тоо нэмэгдэх болсон, дотоодын үйлдвэрлэл, импортын цахилгаан эрчим хүчний чадлын хэмжээ бодит хэрэгцээнээс багассан, хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлаас компаниудын засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаа зэрэг шалтгааны улмаас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахааргүй эрсдэл тулгараад байна. Иймд эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хүндрэлтэй байдал, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх асуудлыг хэлэлцэн боломжит шийдэл, гарцыг тодорхойлох шаардлагатай байгаа юм.

Төрөөс эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх, үнэ тарифыг индексжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах хууль, татварын тогтвортой, зөв бодлоготой, хувийн хэвшил нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн эрх зүйн орчинтой байх нь зүйтэй гэдэг дээр оролцогчид санал нэгдэв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ