Эрчим хүчний салбараас Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цолоор зургаан эрхэм шагнууллаа

A- A A+


Photo

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Эрчим хүчний салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Пунцагийн ЦЭРЭННАДМИД;

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ахмад ажилтан Далхаагийн БААТАРХҮҮ;

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн инженерийн албаны дарга Батмөнхий БЯМБАА;

“МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Даржаагийн ГАНБААТАР;

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дэд захирал Лувсангийн ГАНЗОРИГ;

“Эрчим хүчний барилга угсралт трест” ХХК-ийн мастер Пүрэвдоржийн Раднаа нарын зургаан эрхмийгАж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цолоор шагнаж урамшуулсныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө.

“Монголын төр та бүхний эх орныхоо төлөө хийсэн бүтээн байгуулалт болон эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг болон ирээдүйд хийх их үйлсийн төлөө энэ шагналыг өгсөн нь гарцаагүй. Энэ жил Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүссэний 100 жилийн ой тохиож, хамтдаа түүхийн гэрч болж байна. Салбарын тосонд хутгалдаж, тоосыг үнэрлэж явсан бид бүхний хувьд эрин зуунаар өртөөлсөн их хөгжлийн галыг манаж, үүдийг өргөж явах өндөр хүндтэй үүрэг энэ цаг үед оногдож байна. Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд эхнээсээ ажил хэрэг болж, амжилттай хэрэгжиж байгаад сайдын хувьд миний бие баяртай байна. Амгалан дулааны станц, 10 аймгийн төвд баригдах дулааны станц, 200МВт.цагийн багтаамжтай батарейн цэнэгт хураагуурын төсөл арга хэмжээний санхүүжилт шийдэгдэж, гүйцэтгэгчийг тодруулан барилга угсралтын ажил эхэлсэн бол Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын бэлтгэл ажлууд хангагдаад байна. Энэ сайхан өдөр хамт олондоо болон Монгол төрийн эрхэм хүндтэй шагнал хүртсэн та бүхэнд үндэсний их баяр наадмын мэнд хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн сайд Н.Тавинбэх баяр хүргэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ