АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: МОНГОЛ УЛС ТЭР ДУНДАА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ЧУХАЛ

A- A A+


Photo

Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Зүүн хойд Азийн тогтвортой эрчим хүч хариуцсан захирал Сүжата Гупта, Зүүн хойд Азийн эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Шанон Коулин, төсөл хөтөлбөрийн албаны дарга Чандра Мохан Арора нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг тогтмол дэмжсээр ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Суурин төлөөлөгч Павит Рамачандран  нь санхүүгийн хүндрэлтэй цаг үед яамны зүгээс зоримог алхмуудыг хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хэрэглэгчийн индекс, үнийн өсөлт, тээвэр ложистикийг хүндрэлтэй нөхцөлд зарим арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар цохон тэмдэглэлээ. Мөн салбарын дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ий хэрэглээг нэмэгдүүлэх, газрын гүнээс дулаан үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Харин хатагтай Сүжата Гупта сэргээгдэх эрчим хүчний нөхцөл байдлыг сайжруулах олон улсад хэрэгжсэн туршлагыг нэвтрүүлэх, газрын гүнээс дулаан үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах болон төсөвт суурилсан болон уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан зээл гаргахад бэлэн гэдгийг хэлж байсан юм.

Азийн хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”, “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ