СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Эрчим хүчний яам нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.
1. Үйл ажиллагааны албаны дарга-1 хүн.
Тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг, эсвэл хууль эрх зүйн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай,
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
- Хэрэглээний word, excel, project, access зэрэг программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
2. Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажилтан-1 хүн.
Тавигдах шаардлага
- Хууль, эрх зүй эсвэл санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
- Англи хэл дээр хичээлийн хөтөлбөр нь явагддаг гадаадын их дээд сургууль төгссөн бол давуу тал гэж үзнэ.
- Хэрэглээний word, excel, project, access зэрэг программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
3. Гэрээ хэлцэл, нийгмийн асуудал хариуцсан ажилтан-1 хүн.
Тавигдах шаардлага
- Хууль, эрх зүй эсвэл санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
- Хэрэглээний word, excel, project, access зэрэг программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
4. Байгаль орчин, усны асуудал хариуцсан ажилтан-1 хүн.
Тавигдах шаардлага
- Байгаль орчны хяналт, үнэлгээ, экологи, байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны хамгааллын чиглэлээр бакалавар болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
- Хэрэглээний word, excel, project, access зэрэг программуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
1. Төрийн албан хаагчийн анкет,
2. Товч намтар,
3. Иргэний үнэмлэхийн хуулбар,
4. Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар,
5. Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримт хавсаргах,
6. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын лавлагаа хавсаргах/,
7. Өмнөх ажил олгогчоос авсан ажил байдлын тодорхойлолт.
Дээрх материалуудыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр,
1 дүгээр давхар 108 тоот.
Утас: 51-267083, 96633060.




























Сэтгэгдэл