Эрчим хүчний салбарт европын стандартыг нэвтрүүлэх төсөлд гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

                “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Т.Энхтайван, ХБНГУ-ын Элчин сайдын орлогч К.Вендэлбергэр нар гарын үсэг зурлаа.

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын уулзалтаар эрчим хүчний үр ашиг, ашигт малтмалын тогтвортой менежментийг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.

ХБНГУ-ын Бонн хотноо 2012 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээр явагдаж, дээрх нэр бүхий тэргүүлэх чиглэлд багтсан шинэ төслийн бүрэлдэхүүнд манай салбартай холбоотой “Эрчим хүчний системийн үр ашиг” “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

                     “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”нь үндсэн зорилт болох эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжих ба салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон европын холбооны улсуудын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм. 

2013 оны нэгдүгээр сард тус төслийн зөвлөлдөх уулзалт болж гэрээний төсөлд тухай бүр санал солилцон, шаардлагатай тодотголыг оруулснаас гадна Олон улсын цахилгаан техникийн хороо /IEC/-ноос боловсруулсан уул уурхайн нам хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээний стандартын уулзалт сургалтыг зохион явуулжээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ