2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

A- A A+


Photo

Эрчим хүчний салбарын 2023-2024оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн анхдугаар хурлыг/2023.04.05/ Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 44аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, 2022-2023 оны өвлийг давсан тайлан, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг тайлагналаа. Мөн худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхэд тулгараххүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдсөн юм.

Дэд сайд М.Баярмагнай дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:

  1. Засварын ажлын улиралд сэлгэн залгалт, таслалт залгалт ихээр хийгддэгтулажилчдынхөдөлмөр аюулгүй байдал, сахилга бат, хариуцлагабайхадонцгой анхаарч, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажиллах;
  2. Засварын ажилд холбогдох засварын инженер, мастер, бригадын дарганартдавхар хяналт тавиулан, аюулгүй ажиллагааны болонтехник ашиглалтын дүрмийн дагуу ажлын байрыг бүрэн, зөв бэлдэжажлын  зохион байгуулалт харилцан уялдааг хангахаданхаарч ажиллах;
  3. Төлөвлөгөөтажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгахадшаардлагатай бараа материал, сэлбэгийгхудалдан авахад анхаарах;
  4. Компанийн ерөнхий инженерээр ахлуулсанбаг засварын ажлын явцыггазар дээр ньтогтмолшалгаж байх;
  5. Реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийждүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах  чиглэлээр техникийн арга хэмжээ болонбэлэн байдлыг хангах;
  6. Хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, илэрсэн гэмтлийг тухай бүрт устгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэгдлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ