Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Румын Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Румын Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Василика Басил Константинескуг өнөөдөр /2023.04.06/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. 

Дэд сайд М.Баярмагнай Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор төвийн бүсийн нэгдсэн системд горим тохируулгын үүрэгтэй оролцох усан цэнэгт цахилгаан станц болон бага, дунд чадлын усан цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Василика Басил Константинеску энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, цахилгаан эрчим хүчний шугамын алдагдал бууруулах төсөл дээр хамтран ажиллах боломжтой талаар дурьдаад дэд сайдыг ойрын хугацаанд Румын Улсад айлчлахыг албан ёсоор урив.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ