Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн салбар хуралдааны тойм

A- A A+


Photo

               Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа/ТАБНЭЗХА/-ны хөтөлбөрийн хүрээнд  Туркмены нийслэл Ашхабад хотод 2013 оны 06 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болсон Эрчим хүчний 15 дугаар салбар хуралдаанд ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, БХЗГ-ын ахлах мэргэжилтэн Х.Авирмэд нар оролцоод ирлээ. Салбар хуралдаанаар энэ бүс нутгийн Эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний экспорт импортын уялдаатай хамтын ажиллагааны талаар авч хэлэлцлээ.

             Уг салбар хорооны эхлэл 2006 онд Бүс нутгийн Эрчим хүчний сайд нарын уулзалтаар тавигдаж, Киргиз, Тажикстан, Афганистан, Пакистан гэсэн дөрвөн орны төлөөлөлтэй байсан бол өнөөдөр өргөжин тэлж Азербайжан, БНХАУ, Монгол, Туркмен, Казакстан, Узбекстан болон Азийн хөгжлийн банк, Эрчим хүчний хартын нарийн бичгийн дарга нарын газар, Исламын хөгжлийн банк, Дэлхийн банк, ТАБНЭЗХА-ны нарийн бичгийн дарга нарын газар зэрэг улс орон, байгууллагууд хамтран ажиллаж байна. 2006-2012 он хүртэл Төв азийн орнууд болон Афганистан, Пакистаны хоорондын эрчим хүчний экспорт импорт нэмэгдсэн тоон үзүүлэлт байгаа юм.

           Мөн Төв Азийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны 2010-2012 онуудын үйл ажиллагааны тайланг сонссон бөгөөд ирэх 2015 он хүртэлх Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны хүрээнд 2011 онд Эрчим хүч гаргах чадавхийг сайжруулах, Дамжуулах шугамуудын суурилуулалтыг сайжруулахаар ажилласан бол өнгөрсөн 2012 онд л гэхэд хүчин чадлыг найдвартай болгох, шинэ эх үүсвэр бий болгоход анхааран ажиллаж, 2015 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад байна. Төв Азийн орнуудын хувьд дэд бүтцээ хөгжүүлэх, бүс нутгийн эрчим хүчний төлөвлөлтийг харилцан уялдаатай болгоход хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Үүний тулд эрчим хүчний илүүдэлтэй Тажикстан, Киргизээс Пакистанаар дамжуулан Афганистан хүргэх ЦДАШ байгуулах, эрчим худалдах, худалдан авах худалдааны сонирхол үүсгэх, хамтарсан эрчим хүчний байгууллага байгуулах зэрэгт анхаарах зайлшгүй шаардлага урган гарсан байна.

          Монгол Улсын хувьд газар зүйн байршил алслагдсан байдаг тул ТАБНЭЗХА-ны хүрээнд говийн уудам газарт нарны эрчим хүчний томоохон байгууламж барьж Азийн “Супер сүлжээ” үүсгэх зорилт байна. Гэвч бидэнд байдаг мэргэжлийн боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэх, хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтын дутагдал гарах, горим тохируулга туршилтын хамтын ажиллагааны харилцаа үүсгэх, бүс нутгийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах институт байгууллага байгуулах зэрэг шийдвэрлэх асуудлуудаар хамтын ажиллагааг өргөжүүлэн идэвхтэй байр сууринаас ажиллах шаардлагатай байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ