ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ ХҮРТЛЭЭ

A- A A+


Photo

Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтыг шагналаа.Уг шагналыг Эрчим хүчний яамны хамт олны өмнө Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв дахин гардуулж баяр хүргэж, хамт олных нь бэлэг болох алд цэнхэр хадаг, мөнгөн аягыг өргөн барьж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөв.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтхамт олондоо талархал илэрхийлж, “Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд манай яам, салбарын хамт олны оруулж байгаа хувь нэмэрийг үнэлж байгаа хэрэг юм” гэв.

Энэ жилийн  Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр:

· -Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа;

· -Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч Б.Батсайхан;

· -Засгийн газрын ахлах референт Э.Сумьяа;

· -Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Ш.Батмэнд;

· -Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын зөвлөх П.Гансүх;

· -Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батцэцэг;

· -Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл;

· -Барилга, хот байгуулалтын яамны бичиг хэргийн эрхлэгч Н.Пагмасүрэн;

· -Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Батбаатар;

· -"Бага боловсролын шинэчлэл" хөтөлбөрийн багийн ахлагч С.Батсүх;

· -Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Цэрэнчимэг;

· -Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн;

·  -Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн А.Пүрэв;

·  -Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны хэлтсийн дарга Л.Нямдагва;

·  -Хөдөлмөрийн төв биржийн дэд захирал Д.Баттогтох;

·  -Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан;

·  -Эдийн засгийн хөгжлийн яамны Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр;

  -Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Соёлгэрэл нар шагнуулжээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ