СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Азийн Хөгжлийн банкны тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-д дараах олон улсын зөвлөхүүдийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
Сэргээгдэх эрчим хүчний халаалтын мэргэжилтэн (Олон улсын зөвлөх)- 1
Тавигдах шаардлага:
- Сэргээгдэх эрчим хүчний халаалт, нарны дулаан, дулааны насос, газрын гүний дулаан (хөрсний болон агаарын эх үүсвэрийн төрөл)-ы төсөл арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх чиглэлээр 12-оос цөөнгүй жилийн ажлын туршлагатай байх;
- Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч,инженер-эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой байх;
- Сонирхолын бүлэг (Засгийн газрын байгууллага, дотоодын барилгын компаниуд гэх мэт)-тэй ажиллаж байсан туршлагатай байх;
- Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилттэй төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
- Англи хэлээр ярих ба бичих чадвартай байх;
Эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн (Олон улсын зөвлөх)- 1
Тавигдах шаардлага:
- Эрчим хүчний хэмнэлтийн төсөл арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх чиглэлээр 12-оос цөөнгүй жилийн ажлын туршлагатай байх;
- Эрчим хүч, барилга, инженер-эдийн засагчийн мэргэжлээр дээд боловсролтой байх;
- Сонирхолын бүлэг (Засгийн газрын байгууллага, дотоодын барилгын компаниуд гэх мэт)-тэй ажиллаж байсан туршлагатай байх;
- Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилттэй төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
- Англи хэлээр ярих ба бичих чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет /АХБ-ны маягтын дагуу/;
- Диплом болон сертификатын хуулбар
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Өмнөх ажил олгогчийн захиаг хавсаргах/
Дээрх материалуудыг 2023оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 23:59 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
АХБ-ны Зөвлөхийн менежментийн систем (ADB’s Consulting Services Recruitment Notice)-ээр өргөдөл гаргана.




























Сэтгэгдэл