СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

A- A A+


Photo

Азийн Хөгжлийн банкны тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах зөвлөхүүдийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийнТөслийн менежер (Дотоодын зөвлөх)-1

 

Тавигдах шаардлага:

 

  • Мэргэжлээрээ 8 жил ажилласан туршлагатай байх ба үүнээс Хөгжлийн агентлаг болон хандивлагч байгууллагад дор хаяж 5 жил төслийн менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай байх;
  • Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч эсвэл бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэгтэй байх;
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

 

Сэргээгдэх эрчим хүчний халаалтын мэргэжилтэн (Дотоодын зөвлөх)- 1

 

Тавигдах шаардлага:

 

  • Мэргэжлээрээ 8 жил ажилласан туршлагатай байх, үүнээс Сэргээгдэх эрчим хүчний халаалтын төсөл арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх чиглэлээр 4-өөс цөөнгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр дээд боловсролтой байх;
  • Сонирхолын бүлэг (Засгийн газрын байгууллага, дотоодын барилгын компаниуд гэх мэт)-тэй ажиллаж байсан туршлагатай байх;
  • Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилттэй төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлээр ярих ба бичих чадвартай байх;

Эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн (Дотоодын зөвлөх)- 1

Тавигдах шаардлага:

  • Мэргэжлээрээ 8 жил ажилласан туршлагатай байх ба үүнээс эрчим хүчний хэмнэлтийн төсөл арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх чиглэлээр   4-өөс цөөнгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Эрчим хүч, барилга, инженер-эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой байх;
  • Эрчим хүчний хэмнэлтийн менежер эсвэл эрчим хүчний аудиторын гэрчилгээтэй байх;
  • Сонирхолын бүлэг (Засгийн газрын байгууллага, дотоодын барилгын компаниуд гэх мэт)-тэй ажиллаж байсан туршлагатай байх;
  • Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилттэй төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлээр ярих ба бичих чадвартай байх;

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /АХБ-ны маягтын дагуу/;
  3. Диплом болон сертификатын хуулбар 
  4. Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
  5. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Өмнөх ажил олгогчийн захиаг хавсаргах/
  6. Иргэний үнэмлэхний хуулбар;

Дээрх материалуудыг 2023оны10дугаар сарын 04-ны өдрийн 23:59 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Цагаан хаалга төв, 507 тоот өрөө,                                “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”

Утас: 77105007, Мөн АХБ-ны Зөвлөхийн менежментийн систем (ADB’s Consulting Services Recruitment Notice)-ээр өргөдөл гаргаж болно.

Мэдээний төрөл: Сул ажлын байрны зар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ