ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+


Photo

Улсын их баяр наадмын өмнөхөн Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Налайх, Багануур дүүрэг, Говьсүмбэр аймагт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Налайхын ДЦС өвлийн бэлтгэлийг шургуу хангаж байна

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг хамгийн эхэнд нийслэлийн Налайхын ДЦС-д ажиллалаа. Налайхын ДЦС-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зуухны шинэчлэлийн ажил явагдаж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Налайх дүүрэгт үйлдвэр аж ахуйн газрууд нэмэгдэж, орон сууцны барилга олноор баригдаж байгаа үед цаг үеэ олсон ажил болж байна. Гэсэн ч орон сууцны бие даасан контор энд ажиллахгүй байгаа нь түгээх, дамжуулах шатанд хүндрэл учирч болзошгүй байгаа тухай Налайхын ДЦС-ын гүйцэтгэх захирал М.Өсөхбаяр хэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар Налайхын ДЦС- төсвийн татаасаар ажиллаж байна. Бусад байгууллагуудад төлөх өр 1.0 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 800.0 гаруй сая төгрөг нь  Налайхын хувийн нүүрсний уурхайдад төлөх ёстой өмнө оны өр юм байна. Үлдсэн 200.0 сая төгрөг нь Багануур ХК-д төлөх өр гэнэ. Багануур ХК-д төлөх өр төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулахыг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв үүрэг болголоо. Тус компаний удирдлагууд долоо хоногийн дотор 100.0 сая төгрөгийг  Багануур ХК-д шилжүүлэхээр амлав.

Монгол банкнаас эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд олгох гэж байгаа 80 тэрбум төгрөгийн богино хугацаатай арилжааны зээлээс Налайхын ДЦС 600.0 сая төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд хүсч байгаа ажээ. Гэхдээ ямар тоног төхөөрөмжинд зарцуулах талаар нарийн тооцож үзэхийг Эрчим хүчний дэд сайд анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тус станц Багануур ХК-иас 60.0 мян тонн нүүрс татан авахаар гэрээ байгуулж, 7.0 мян тонныг нь татан аваад байгаа ажээ.  Үлдсэн нүүрсээ зуны улиралд багтаан татаж авахыг УБТЗ-аас шахаж байгаа юм байна. Хур бороо ихтэй үед ингэж бөөнөөр нь татаж авах нь хураалттай нүүрс шатах аюултай учраас ойрын хугацаанд нүүрсний томоохон хэмжээний саравч барихаар төлөвлөж байгаа тухайгаа станцын удирдлагууд танилцууллаа.  

Эрчим хүчний хэрэглээний усны үнийг нэмэхгүй байх тухай Засгийн газрын хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг. Иймд 1 шоо метр усыг 1130 төгрөгөөр худалдан авч байгаа өнөөгийн байдалдаа дүгнэлт хийж, холбогдох хүмүүстэй уулзаж, үнэ буулгах талаар ярилцахыг Эрчим хүчний дэд сайд зөвлөмж болгов. Цаашдаа станц өөртөө гүний худаг гаргаж, хэрэглээнийхээ усыг хямдаар нийлүүлэх нь зүйтэй гэж тэр хэллээ.    /Үргэлжлэл бий/

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ