Багануур ХК-д төр, засгийн дэмжлэг хэрэгтэй

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг Багануур ХК-д ажиллалаа. Багануур ХК нь 2013 оны эхний хагас жилийн байдлаар 1 сая 690 мян тонн нүүрс борлуулж, борлуулалтын төлөвлөгөөгөө 110.9 хувиар, 8 сая 865 мян шоо метр хөрс хуулж, төлөвлөгөөгөө 105.8 хувиар тус тус биелүүлсэн байна. Багануурын нүүрсний уурхай нь 2013 онд уулын ажлын төлөвлөгөөгөөр 3 сая 500 мян тонн нүүрс олборлох ёстой ч Налайхын хувийн нүүрсний уурхайн амууд хаагдсанаас Улаанбаатар хотын айл өрхийн хэрэгцээнд 600.0 мян тонн нүүрс, хагас коксжих нүүрсний үйлдвэрт болон Амгалан дулааны цахилгаан станц, Налайхын дулааны цахилгаан станц, ДЦС-3-ын өртгөтгөл зэрэгт нэмэлтээр 1 сая тонн нүүрс нийлүүлэх шаардлага гараад байна.   

Өвөлжилтийн бэлтгэлийн хувьд нийтдээ 88 ажил төлөвлөснөөс 2013 оны долдугаар сарын 1-ний байдлаар төлөвлөгөөний биелэлт 27 хувьтай байна. Цаашид өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд уул, тээврийн тоног төхөөрөмжийн засварт 9.1 тэрбум төгрөг, тоног төхөөрмжийн нэмэлт хөрөнгө оруулалтад 9.3 тэрбум төгрөг тус тус шаардлагатай байна.  

Өнөөдрийн байдлаар Багануур ХК нь 6.2 тэрбум төгрөгийн авлагатай, бэлтгэн нийлүүлэгч болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлд нийтдээ 18.0 тэрбум төгрөгийн өртэй байна.

Энэ хүнд нөхцөлөөс гарахын тулд юуны өмнө өр авлагыг барагдуулах талаар дорвитой арга хэмжээ авч, шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэж, техник тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажлыг шат дараатай эхлүүлэх хэрэгтэй болоод байна. Ялангуяа эхний ээлжинд тэсэлгээнд ашиглах өрмийн машин, нүүрс тээвэрлэлт, хөрс хуулалтад ашиглах уулын тээврийн машинуудыг шинэчлэх, сэлбэг дугуйгаар яаралтай хангах хэрэгтэй байгаа талаар компанийн удирдлагууд хэлж байлаа. Иймд Монгол банкнаас эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд олгох гэж байгаа богино хугацаатай арилжааны зээлээс цаг алдалгүй олгох талаар туслалцаа үзүүлэхийг тэд хүслээ.

Цаашдаа эрчим хүчний үнийг чөлөөлөх нь бид бхэнд үзүүлэх төр засгийн томоохон дэмжлэг болно гэдгийг уурхайн удирдлагууд хэлж байлаа.  /Үргэлжлэл бий/

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ