“Монголросцветмет”-ээс өр төлбөрөө авчихвал ч . . .

A- A A+


Photo

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-д ажилаллаа.

Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ий үйлчилгээнд Багануур дүүргээс гадна Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нийт  55 сум хамрагддаг юм байна. Эдгээр нутаг дэвсгэрт нийтдээ цахилгаан дамжуулах 500 гаруй дэд станц байгаагийн 200 гаруй нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг ажээ. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 суманд цахилгаан дамжуулах агаарын 0.4-ийн шугамыг шинэчлэх ажил хийж байна. Чанарын хувьд төдий л хангалттай бус байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Иймд ажлын явцад байнга хяналт тавьж ажиллахын зэрэгцээ, улсын комисст хүлээлгэж өгөх үеэр маш сайн шалгах хэрэгтэйг Эрчим хүчний дэд сайд анхаарууллаа. Хэрэв чанар муутай байгууламж хүлээж авбал хуулийн хүрээнд хатуу хариуцлага тооцох болно гэдгээ энэ үеэр санууллаа.     

Багануур Зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ХК нь өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий засвар шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөснөөс 2013 оны долдугаар сарын 1-ний байдлаар 100.0 гаруй сая төгрөгийн ажил буюу 7.5 хувийн ажил гүйцэтгээд байна. Үүнд их засвар 1.7 хувь, урсгал засвар 24.3 хувь, барилгын материалын таталт 66 хувьтай байна. Үүнээс харахад засвар шинэчлэлийн ажил найм, есдүгээр саруудад нэлээд шахагдах төлөвтэй байгаагаа компанийн удирдлагууд мэдээллээ. Нөхцөл байдал ямарч байлаа гэсэн есдүгээр сарын 1 гэхэд өвлийн бэлтгэл ажлыг 100 хувь хангахыг Эрчим хүчний дэд сайд үүрэг болголоо.

Тус компани 870 сая төгрөгийн авлагатай бөгөөд үүний 830 сая төгрөг нь ганцхан Монголросцветмет компаний өглөг юм байна. Энэ өрийн асуудлыг яамны хэмжээнд шийдвэрлэж өгөхийг Эрчим хүчний дэд сайдаас компаний удирдлагууд хүсч байв.  /Үргэлжлэл бий/

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ