Багануур дүүргийн Засаг даргатай уулзлаа

A- A A+


Photo

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт ажилласан Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавтай уулзаж ярилцлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Багануур дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий дулааны үл хамаарах системийн барилга байгууламжийн шугамд хамаарах газрын асуудалд анхаарлаа хандуулахыг Засаг даргаас хүслээ. Энэ асуудлаар холбогдох захирамж шийдвэрийг гаргаж, мэргэжлийн хүмүүсийг газар дээр нь ажиллуулахаар томилсон тухай  Засаг дарга мэдээлээд цаашид Багануур дүүрэгт эрчим хүчний чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаагаа дэд сайдад мэдээлэв.

Багануур дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж, гэр хороолол руу чиглэсэн 13.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дулааны шугам татах ажил хийхээр болжээ. Энэ шугамд гэр хороолол бүхэлдээ хамрагдах бөгөөд 600 гаруй амины орон сууц, шинээр баригдах Залуус хороолол холбогдох юм байна. Иймд Багануурт шинээр барихаар төлөвлөж байгаа цахилгаан станцыг давхар дулаан үйлдвэрлэхээр хамтад нь шийдвэрлэх боломж байгаа эсэхийг судалж үзэхийг байгаа Эрчим хүчний дэд сайд П.Доржпүрэвээс Засаг дарга хүслээ. /Үргэлжлэл бий/

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ