Амгалан дулааны станцын шавыг тавина

A- A A+


Photo

Монгол Улсын хөгжлийг даган эрчим хүчний хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд Эрчим хүчний яамнаас урт болон дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг болох “Амгалан” дулааны станцын гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан.

“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг чөлөөлөн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс газар чөлөөлүүлэх ажилд хамтран оролцож , Эрчим хүчний яамнаас томилсон Төсөл хэрэгжүүлэх нэгж газар дээр нь гүйцэтгэгч компанитай нягт улдаатай ажиллаж байна.

Улаанбаатар хотын  өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах зорилго бүхий Амгалангийн дулааны станц нь   348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор хотын зүүн хэсгийн дулааны дутагдлыг хангаж  ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх  дулааны хэрэглээг хангах юм. 

Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар зураг төслийг боловсруулж гэрээнд тусгасан байна.

“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр буюу гүйцэтгэгч компани нь урьдчилан гүйцэтгэж, хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгөөр эргэн санхүүжих нөхцлөөр гүйцэтгэнэ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ