Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Монгол Улсын Эрчим хүчний яам хамтран "Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал" сэдэвт хэлэлцүүлэгт оролцож байгаа ОУСЭХА-ын Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Гаури Синг тэргүүтэй төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд М.Сономпил хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Гаури Синг хэлэхдээ “Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар онцгой анхаарч байгаад талархаж байна. Миний бие дэлхийн 50 гаруй улсад очиж үзэхэд танай улс шиг засгийн газрын түвшинд энэ асуудлыг өндөр хэмжээнд авч үзэж байгаа улсыг үзээгүй. Манай Ерөнхий захирал ч гэсэн Монгол Улсыг онцгой анхаарч үзэх ёстой шүү гэж надад захиж байсан нь аргагүй юм байна. Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна. Сэргээгдэх эрчим хүч хөгжих суурь бааз, эко систем бүрдсэн байна. Энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, дамжуулах сүлжээтэй, хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн, дэмжих байгууллагуудын бүтэц бий болсон, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байгаа зэргээр нотлогдож байна” гээд цаашдаа цаг агаар байгаль орчны хувьд өдил тэгш нөхцөлтэй, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өндөр хөгжсөн Норвеги зэрэг улсуудтай хамтран ажиллах талаар анхаарах нь зүйтэй гэв.

Эрчим хүчний сайд М.Сономпилсэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулаад цаашид ОУСЭХА-тай эрчимтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нотлов.

Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний сайд М.Сономпилийг ирэх оны эхээр болох ОУСЭХА-ын IV ассемблейд оролцохыгхатагтай Гаури Синг урьлаа. Урилгыг талархан хүлээж авлаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ