АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд Д.Дорждүрэв АНУ-ын Эрчим хүчний яамны Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Кристофер Смитт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш  амжилттай өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэн хэлээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Салхит” салхин паркийн төслийг АНУ-ын “Женерал электрик” компанитай хамтран хэрэгжүүлж байгааг мэдээлээд энэ жижиг станц нь бүс нутгийн тодорхой хэсгийг хангаж байгааг хэлэв.

Ноён Кристофер Смитт айлчлалынхаа хугацаанд  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын компаниудтай уулзах, ШУТИС-тай хамтран ажиллах, оюутан солилцох гэсэн хоёр ажлыг амжуулахаар ирснээ дуулгаад, Монгол Улстай технологийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байна гэдгийг мэдэгдлээ. Уулзалтын төгсгөлд Эрчим хүчний дэд сайд цаашдаа эрчим хүчний болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр  АНУ-д оюутан сургах сонирхолтой байгаагаа илэрхийллээ 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ