Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөн боллоо

A- A A+


Photo

ЭХЯ, МХЕГ, Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-иас Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Найм дахь удаагаа болж байгаа энэ зөвлөгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, тус газрын  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга Х.Авирмэд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Дэд бүтэц, эрчим хүчний хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал нар оролцож эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар үг хэлж, илтгэл тавьж, санал шүүмжлэл өрнүүллээ.

Зөвлөгөөнд оролцогчид салбарын хэмжээнд гарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түвшинд гарч байгаа осол аваар, хүндрэл бэрхшээлийг өөр өөрийнхөө байгууллагын жишээн дээр нарийн тодорхой ярьж, учир шалтгааныг нь тунгаан хэлэлцүүлж, цаашид эдгээр дутагдлыг гаргахгүй байх арга замын талаар зөвлөлдлөө.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн дийлэнх олонх нь шинэчлэгдсэн учраас анхаарч ажиллах зүйл нэлээд олон байгааг салбарын удирдлагууд хэлж байна. Түүнчлэн улсын төсөв, санхүүгийн байдалтай уялдан хөрөнгө оруулалтыг бууруулах шийдвэр гаргахдаа үйлдвэр компаний удирдлагууд хамгийн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хамгаалалтын хувцас хэрэглэлийн зардлыг танаж байгааг мэргэжилтнүүд шүүмжиллээ.

Зөвлөгөөнөөс салбарын нийт хамт олонд хандаж уриалга гаргалаа.

Зөвлөгөөнд оролцогчид энэ зун ашиглалтад орсон Салхитын 50 мегваттын хүчин чадалтай Салхин цахилгаан станцад очиж танилцав.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ