Өргөтгөлийн ажил 80 хувьтай байна

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвийн өгсөн үүрэг даалгаварын дагуу ДЦС-3 ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх ажлын явцтай  ЭХЯ-ны ажлын хэсэг 2013 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр газар дээр нь танилцлаа.

Дулааны 3-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд нь ажлын байранд хийгдэж байгаа ажил болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтийн явц гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байна. Хуучин барилга буулгах, турбины суурийн ажил,хөргөх цамхгийн газар шороо болон суурийн ажил,турбин байрлуулах хэсгийн буулгалтын ажил тус тус бүрэн гүйцэд хийгджээ. Ил хувиарлах байгууламж дахь 110/10,5КВ-ын трансформаторын суурийн ажил, Хувиарлах байгууламжийн барилга, Насос станцын барилгын ажлууд 70-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Түүнчлэн турбин генераторыг суурилуулж, угсрах,хөргөх цамхагийн угсралт, эргэлтийн усны шугам хоолой угсрах, үндсэн барилгын сунгалтын ажлууд 2-40 хувийн гүйцэтгэлтэй байна.  Энэ бүхнийг нэгтгэж авч үзвэл Төслийн ажлын нийт гүйцэтгэл 80 хувьтай байна гэж ДЦС-3 ТӨХК-ын удирдлагууд хэллээ.  

Өнгөрсөн долоо хоногт гэхэд л доорх ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал,

•        Түр тусгаарлах ханыг босгуулах ажлыг хийж дуусгасан

•        Үндсэн барилгын сунгалтын дээд хэсэгт байсан кабелийг чөлөөлсөн

•        Ил хуваарилах байгууламжид байрлах гэрэлийн матчыг буулгасан

•        Шинийн мостын тулгуурын суурийг ухаж цутгалт хийгдэж байна

•        Үндсэн барилгын сунгалтын багануудыг босгох ажил хийгдэж суурийг цутгах ажлыг хийж дуусгасан

•        Сүлжээний усны халаагч байрлах талбайд тавьсан тоног төхөөрөмжүүдийг зөөж өөр байрлалд тавьсан

•        Турбин генераторын суурилуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн байна.   

Тоног төхөөрөмжийн хувьд хөргөх цамхаг, турбо-генератор, турбо-генераторын туслах тоноглолууд бүрэн үйлдвэрлэгдэж дууссан байна. Трансформаторын үйлдвэрлэлт 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тоног төхөөрөмж тээвэрлэлтийн хувьд Эрээн хотоос тоног төхөөрөмж ачсан   60 машин гарснаас 55 нь станцад ирсэн. Ажиллах хүчний хувьд 2013 оны арваннэгдүгээр сарын 7-ний байдлаар хятадын талаас  нийт 107 хүн станцад ажиллаж байна.

ДЦС-3 ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх ажлын явцтай танилцсан ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Х.Авирмэд, Диспетчерийн Үндэсний төвийн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Г.Балжинням нар өргөтгөлийн ажил график төлөвлөгөөний дагуу чанартай сайн явж байгааг сайшаагаад ажлын явцын тухай мэдээллийг тухай бүр холбогдох хүмүүст цаг алдалгүй өгч байхыг анхааруулав. Өвлийн ид ачааллын үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд анхныхаа цахилгаан дулааныг өгч эхлэх учраас туршилт тохируулгын ажилд онцгой анхаарахыг үүрэг болголоо. Өргөтгөлийн хэсэг ашиглалтанд орсноор үйлдвэрийн төлөвлөгөөнд өөрчлөлт орох учраас одооноос эхэлж Диспетчерийн Үндэсний төвд  холбогдох мэдээллээ өгөх хэрэгтэй гэж ажлын хэсгийнхэн зөвлөв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ