Хуулийн төсөл өргөн барилаа

A- A A+


Photo

 Улсын Их Хурлын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаараа хангаж байна.Манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх шийдвэрүүд гарсан. Түүнчлэн “2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө” төслийг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тухай хууль санаачлагч тайлбарлалаа. Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх олон нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, мөн зарим хэсгийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэрэгжилт, тохируулга, угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байгаа юм.

Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ