Дулааны V станцын байршлыг өөрчлөх судалгаа хийж байна

A- A A+


Photo

Улаанбаатар хотын ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байсан. Гэтэл төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай. Уг цахилгаан станцад түлэх 1,8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.

Үнс зайлуулж хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарчээ. Иймд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байна.

Хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж байна. Дээрх байршлуудыг болон бусад боломжит хувилбарыг судлан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ