Дорнод аймаг эрчим хүчний найдвэртай эх үүсвэртэй болно

A- A A+


Photo

Эрчим хүчний сайдыг Дорнод аймагт очиход аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригт, Засаг дарга С.Ганбат нар хүлээн авч уулзаж,  аймаг орон нутгийнхааө өвөлжилтийн байдлын тухай товч танилцуулаад  эрчим хүчний хүрэлцээ хангамж, цаашид хийх ажлын тухай ярилцаж санал бодлоо солилцлоо. Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн эрчим хүчний гол үүсвэр байрладаг. Сүүлийн жилүүдэд уул уурхай үйлдвэрлэл эрс нэмэгдсэнтэй холбогдоод эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Одоо ажиллаж байгаа 36 мегаваттын хүчин чадалтай ДЦС нь чинээндээ хүртэл ажиллаж байгаа ажээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор   Дорнодын ДЦС-ыг 100 мегаватт-аар өргөтгөх шийдвэр гарчээ. ДЦС-ын өргөтгөлийг  холбогдох хууль тогтоомжийн дагуу концессоор шууд гэрээ хийж барьж байгуулахыг энэ тогтоолд дурдсан байна. Иймд энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд концессийн гэрээг байгуулсан байх ёстой гэдгийг Эрчим хүчний сайд санууллаа.

Түүнчлэн улсын төсийн хөрөнгөө оруулалтаар энэ жил Тамсаг-Халхголын чиглэлд 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 4,4 тэрбум төгрөгөөр, Чойбалсан хотод 110 квт-ын дэд станцыг 1,8 тэрбум төгрөгөөр тус тус барьж байгуулахаар болсон тухай Эрчим хүчний сайд мэдээллээ. Мөн хил орчмын сумдын импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүнд 2,2 тэрбум төгрөгийн татаас  өгөхөөр болсныг тэр хэллээ. Ингэснээр энэ жил Дорнод аймагт эрчим хүчний системд 100 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт  хийгдэх юм байна. Цаашлаад Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 500 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих ТЭЗҮ хийгдэж байгаа бөгөөд ирэх оноос барьж байгуулах ажил эхэлнэ гэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ