ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+


Photo

Эрчим хүчний яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санал солилцох уулзалт 2014 оны 2 дугаар сар 18-ны өдөр боллоо. Уулзалтад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Алтангэрэл тэргүүтэй албаны хүмүүс болон МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчД.Батмөнх, Дэд бүтцийн хяналтын газрын даргаД.Жаргал, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчБ.Батзориг,  Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан нар оролцов.

 

Энэ үеэр Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 онд хамтран хэрэгжүүлсэн ажлыг товч танилцуулж, 2014онд хамтран хэрэгжүүлэх ажлын гэрээ болон төлөвлөгөөны талааруулзалтын үеэр санал солилцож гэрээнд гарын үсэг зурлаа.Энэхүү хамтран ажиллах гэрээ нь хууль эрх зүйн орчинг сайжруулах, хамтарсан хяналт шалгалт хийх, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах, хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам сурталчилах гэсэн үндсэн чиглэл бүхий төлөвлөгөөнөөс бүрдэж байгаа юм.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭХЯамны  2013онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 12ажил төлөвлөгдсөнөөс 8ажил бүрэн хэрэгжиж, 3 ньүргэлжлэн хийгдэж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ, хоёр талаас хамтын ажиллагааны гэрээгээр хязгаарлагдахгүйгээр цаг үеийн ажлуудад уялдаатай ажиллан  МХЕГ-ын санал зөвлөмжийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийллээ.  Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудад ТНБД-ын тушаалаар ажлын хэсэг гаргаж төлөвлөгөөт үзлэг, шалгалт хийхээр төлөвлөж байгаа тул орон нутгийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч нартай хамтран ажиллах, Амгалан ДС, “ДЦС-4” ТӨХК-ийн өргөтгөл, Хөшигтийн хөндийн ОУНБ-д хамтарсан үзлэг хийх саналыг тус газарт тавилаа.

МХЕГ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Д.Баянмөнх, тус яам хамтран ажиллах төлөвлөгөөг батлаад зогсохгүй зөвшилцөх уулзалт зохион байгуулж буйд талархаад яамдад мэргэжил арга зүйн талаас тусалж ажилладгийн хувьд мэргэжлийн байцаагчдын хийсэн ажлын мөрөөр арга хэмжээг хурдтай хэрэгжүүлэхийг яамны удирдлагуудаас хүсээд улсын төсвийн болон бондын хөрөнгөөр хэрэгжиж буй ажилд хяналт тавихад анхаарахыг хүсэв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ